Бидний Түүх

Шинэ Сонголт брэнд тавилгын их дэлгүүр

Тавилга гэдэг бол өөрөө уран бүтээл. Дизайнерын ур ухаан сэтгэл зүрхээ шингээн бүтээдэг урлаг. Тиймээс энэхүү урлагт дурлаж өөрийн хобби болгосноор 28 жилийн түүхийг бүтээжээ.Тавилгаар дамжуулан хүн бүр өөрийн онцгой бусдаас өөр зан ааш, характераа илэрхийлэх боломжтой байдаг.

“Шинэ сонголт” бүхний ард тухайн хүний сайн бодож тунгаан гаргасан шийдвэрүүд байдаг. Энэ шийдвэр, шинэ сонголт бүхэн нь өнөөдрөөс илүү нэгэн байхад нь тусалдаг байх. Магадгүй хуучин байрнаас шинэ байранд орж байгаа, эсвэл хуучин байраа шинэ болгон засварлаж шинэ тавилга сонгож буй хүн бүрийн бүтээмж дээшилж, илүү урт хугацаанд тогтвортой өсөн дэвжих боломжийг өнөөдрийн унтаж буй ор, суух сандал, ширээ зэрэг орчин, эд зүйлс их нөлөөлдөг юм шиг санагддаг.

Тиймээс тавилга, интерьер дизайн гэдэг өнөөдрийг хүртэл бидний амьдрал чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Цаашид илүү эрүүл, байгаль орчинд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй, дахин боловсруулах материалаар хийсэн тавилгууд тренд болж хөгжих чиг хандлагатай харагдаж байна. Бидний хувьд хамгийн чухал нь тав тух, чанар бас таныг тодорхойлж чадах тавилгуудыг эрхэм үйлчлүүлэгчдийнхээ гарт хүргэх юм. 

Үүсгэн байгуулагч: Ч.Мөнхбат

БИДНИЙ ЗОРИЛТ

Өөрийн хэв маягаа илэрхийлэх тухтай орон зай бий болгоход тусална.

Ингэхдээ бид зөвхөн таныг илэрхийлэх шинэлэг, загварлаг, өвөрмөц, үнэ цэнтэй, чанартай брэндийн тавилгуудыг таны гэрт хүргэх болно

БИДНИЙ УРИА

Өөрийгөө нээ, орон зайгаа тодорхойл.
Таныг тавилгын гайхамшигт ертөнц рүү хөтөлнө

Яагаад “Шинэ Сонголт” гэж?

  • Дэлхийн топ брэндүүд: Итали, Европ, Хятадын топ брэндүүдийн тавилгуудаас сонголт хийх боломжтой.
  • Чанар, тав тух: Удаан хугацааны турш эдлэх боломжтой E1, E0 стандартын хавтан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй хүнсний будаг, ус чиг цохилтод тэсвэртэй модон хуулга, байгалийн гантиг чулуу, керамик, хатууруулсан шил, А зэрэглэлийн даавуу, цэвэр арьсан бүрээс, насжилт удаан даацын зөөлөвч гэх зэрэг хамгийн чанартай материалыг сонгон ашигладаг.
  • Цаг үе, Тренд: Дэлхийн алдартай дизайнеруудын урласан шинэ загваруудыг нийлүүлдэг.
  • Тавилгын өргөн сонголт: 1-7 давхар хүртэл 2000 гаруй нэр төрлийн тавилгуудаас өөрийн хэв маягт тохируулан сонгох.
  • Засвар үйлчилгээ: Борлуулалтын дараах засвар үйлчилгээ эргэх холбоотой.
  • Интерьер үйлчилгээ: Тавилгын сонголт хийхээс өмнө гэрийнхээ орон зайд, хэв маягт тохируулан интерьер гаргуулах.

түгээмэл асуултууд

1. Төрөлжсөн тавилгын тасагтай юу?

1-7 давхар 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй. Та өөрийн хэв маягт тохируулан сонголтоо хийх боломжтой

2. Хямдрал байдаг уу?

Сонгогдсон бараа бүтээгдэхүүнүүд 10-50% хямдардаг. Мөн үнийн дүнгээс хамааран та газар дээр нь нэмэлт урамшуулал эдлэх боломжтой

3. Бонус карт байгаа юу?

Та манайхаас худалдан авалт хийсэн бол таны мэдээлэл хадгалагдан үлддэг бөгөөд үнийн дүн, худалдан авалтын тооноос хамааран үнийн санал авах боломжтой

4. Хүргэлтийн үйлчилгээ байгаа юу?

Бид хүргэлт угсралтын өөрсдийн мэргэжлийн багтай бөгөөд танд хүсэлтийн дагуу угсралтын бүх үйлчилгээг үзүүлнэ

5. Хүргэлт хэдий хугацаанд хийгдэх вэ?

Худалдан авалт хийсэн өдрийн маргааш хүргэлт хийгдэнэ. Даваа гараг болон Пүрэв гарагт хүргэлт амарна

6. Тавилгаа хадгалуулж болдог уу?

14 хоног үнэ төлбөргүй хадгалах бөгөөд 14-өөс дээш өдөр болгон 5,000-20,000 төгрөгийн төлбөртэй хадгална

7. Лизинг байдаг уу?

Та зээлийн аппликейшнууд болох pocket, numur, omni way болон Хаан банкны ногоон зээлийн нөхцөлөөр авах боломжтой. Pocket zero 6 хуваан, хүүгүй,урьдчилгаагүй аваарай.

8. Тавилга дээр засвар үйлчилгээ хийгддэг үү?

Үйлдвэрээс шалтгаалсан гэмтэл дээр 6 сарын дотор тавилгыг засаж өгөх боломжтой

9. Тавилга захиалж өгч болох уу?

Манайх албан ёсны борлуулагч бөгөөд дэлхийн томоохон брэндүүдээс зөвхөн танд зориулан захиалж өгөх боломжтой

10. Интерьерийн үйлчилгээтэй юу?

Та өөрийн хэв маягтаа тохируулан интерьерийн зураг гаргуулах боломжтой